МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН, МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГЫН ХОРООНЫ ӨМГӨӨЛӨГЧ ГИШҮҮНД НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВЧ ДУУССЛАА
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурал зохион байгуулах Ажлын хэсгийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн удирдамжийн 6.1-т заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хяналтын зөвлөлийн гишүүн болон Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнд нэр дэвшигчдийн материалыг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн хүлээн авч, материал хүлээн авах ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 18:00 цагаар дуусгавар болголоо. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүнд 53, Хяналтын зөвлөлийн гишүүнд 7, Мэргэжлийн хариуцлагын хорооны өмгөөлөгч гишүүнд 22 өмгөөлөгч тус тус нэр дэвших хүсэлтээ Ажлын хэсэгт ирүүлсэн байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
0 Санал бичигдсэн байна