МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧДИЙН МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурал зохион байгуулах Ажлын хэсгийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн удирдамжийн 6.1-т заасны дагуу Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн материалыг хүлээн авах ажиллагааг явуулж, 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 18:00 цагаар дуусгавар болгосон.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч өмгөөлөгч Лхагвын Данзанноров 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 34 минутад, өмгөөлөгч Батсүхийн Баатарсайхан 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 43 минутад, өмгөөлөгч Гадинбуугийн Наранбаатар 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 53 минутад, өмгөөлөгч Болдын Оюу-Эрдэнэ 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цаг 55 минутад тус тус холбогдох материал, мөрийн хөтөлбөр /битүүмжилсэн/-ийг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурлыг зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлсэн.
Ажлын хэсэг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийн битүүмжлэлийг задалж, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг Ажлын хэсэгт ирүүлсэн дарааллаар нь нийт өмгөөлөгчид болон Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурлын төлөөлөгч Та бүхэнд танилцуулж байна.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ: ЛХАГВЫН ДАНЗАННОРОВ
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ: БАТСҮХИЙН БААТАРСАЙХАН
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ: ГАДИНБУУГИЙН НАРАНБААТАР
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧ: БОЛДЫН ОЮУ-ЭРДЭНЭ
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
3 Санал бичигдсэн байна
1
2024-03-29 22:23:32Нэр дэвшигч нарын мөрийн хөтөлбөрийг уншиж танилцлаа. Амжилт хүсье!
2023-10-06 21:09:31Их хурлын ажилд амжилт хүсье. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг уншиж танилцлаа. Б.Баатарсайхан өмгөөлөгчийн хөтөлбөр оновчтой тодорхой, шинэлэг санагдлаа. Сонгогдсон ерөнхийлөгч "мэргэшсэн өмгөөлөгч"-ийг тодорхойлох, баталгаажуулах, мөн өмгөөлөгчийг туршлага, мэдлэг, мэргэжлийн ур чадвар, ёс зүйгээс нь хамааруулж мэргэшлийн зэрэгтэй болгох асуудлыг сайн судалж боловсруулж шийдвэрлээсэй гэж хүснэ. Шударга сайхан өрсөл дөөрэй
2023-10-05 11:32:05