МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛД САНАЛЫН ЭРХГҮЙ ОРОЛЦОХ ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хуралд саналын эрхгүй оролцох өмгөөлөгчдийн тоог 38, нэг өмгөөлөгчид ногдох зардлын хэмжээг 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөг байхаар тус тус тогтоосон.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны дүрмийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэгт заасны дагуу саналын эрхгүй оролцох өмгөөлөгч нь хүсэлтээ Их Хурлын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг мэдээлсэн өдрөөс хойш ажлын 5 өдрийн дотор Их Хурал зохион байгуулах Ажлын хэсэгт бичгээр гаргахаар заасан тул 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 17 цаг хүртэлх хугацаанд саналын эрхгүй оролцох тухай хүсэлтээ Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурал зохион байгуулах Ажлын хэсэгт ирүүлнэ үү.
Саналын эрхгүй оролцох хүсэлтийг Ажлын хэсэгт ирүүлсэн дарааллаар нь бүртгэж, эхний 38 өмгөөлөгчөөр тасалбар болгож, нэрсийг баталгаажуулна.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хуралд саналын эрхгүй оролцох хүсэлт гаргасан өмгөөлөгч 150,000 төгрөгийн зардлыг өөрөө хариуцах бөгөөд Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Төрийн банкин дахь 340702074896 тоот дансанд тушаасан баримтыг хүсэлтдээ хавсарган ирүүлэхийг анхаарна уу.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
0 Санал бичигдсэн байна