МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН НЭРСИЙГ БАТАЛГААЖУУЛЛАА
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал зохион байгуулах Ажлын хэсгийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу Нийслэлээс бусад салбар зөвлөлийн өмгөөлөгчдөөс Их хурлын төлөөлөгчийг сонгох ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 20:00 цаг хүртэл хугацаанд саналын хуудсаар, Нийслэлийн салбар зөвлөлийн өмгөөлөгчдөөс Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 20:00 цаг хүртэл хугацаанд, Их хурлын төлөөлөгчийг сонгох санал өгөх ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 20:00 цаг хүртэл хугацаанд тус тус цахимаар явуулсан.
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурал зохион байгуулах Ажлын хэсгээс Их хурлын төлөөлөгчийг сонгох ажиллагааны талаар болон сонгогдсон төлөөлөгчдийн нэрсийг Удирдах зөвлөлд хүргүүлж, Удирдах зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 52 дугаар тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ээлжит Их хурлын төлөөлөгчдийн нэрсийг баталгаажууллаа.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
0 Санал бичигдсэн байна