МЭДЭГДЭЛ

Нийслэлийн салбар зөвлөлийн өмгөөлөгчдөөс Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 20:00 цаг хүртэл хугацаанд, Их хурлын төлөөлөгчийг сонгох санал өгөх ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 20:00 цаг хүртэл хугацаанд тус тус явуулж байна.

Өчигдөр буюу 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр цахим сонгуулийн системийн ажиллагааны явцад нэр дэвшигч нь өөрийгөө сонгосон тохиолдолд бусад гишүүд түүнийг сонгох боломжгүй “аль хэдийн сонгогдсон байна” гэх алдаа, доголдол гарсныг Ажлын хэсэг шуурхай ажиллаж, хэвийн ажиллагаанд оруулав.

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Олон нийтийн сүлжээнд хуваалцах

0 Санал бичигдсэн байна