МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРЛЫН ТӨЛӨӨЛӨГЧ СОНГОХ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ХУГАЦАА, ЦАГИЙГ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал зохион байгуулах Ажлын хэсгийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгчийг сонгох ажиллагаа явуулах хугацаа, цагийг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:
1.Нийслэлээс бусад салбар зөвлөлийн өмгөөлөгчдөөс Их хурлын төлөөлөгчийг саналын хуудсаар сонгох ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 20:00 цаг хүртэл хугацаанд;
2. Нийслэлийн салбар зөвлөлийн өмгөөлөгчдөөс Их хурлын төлөөлөгчийг цахимаар сонгох ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 26-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулна.
Үүнд:
2.1.Их хурлын төлөөлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 08:00 цагаас 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 20:00 цаг хүртэл хугацаанд;
2.2.Их хурлын төлөөлөгчийг сонгох санал өгөх ажиллагааг 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 08:00 цагаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 20:00 цаг хүртэл хугацаанд.
МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ
ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
0 Санал бичигдсэн байна