МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ЭЭЛЖИТ ИХ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХ ТОВЧ МЭДЭЭЛЭЛ

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Удирдах зөвлөлийн 2023 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал зохион байгуулах Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсэг хуралдаанаараа дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Үүнд:

  1. Ажлын хэсгийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдаанаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурал зохион байгуулах Ажлын хэсгийн зохион байгуулалт, үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө, ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах Дэд ажлын хэсгийн бүтэц зохион байгуулалт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцэв.
  2. Ажлын хэсгийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар Их хурал зохион байгуулах үйл ажиллагааны явц, Их хурлаас батлах дүрэм, журам, баримт бичиг, гарах шийдвэрийн төсөл боловсруулах, Их хурлын төлөөлөгч сонгохтой холбоотой үйл ажиллагааны хүрээнд хийгдэх ажлуудын талаар хэлэлцэж, Ажлын хэсгийн үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг батлав.
  3. Ажлын хэсгийн 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журмын төсөл болон Их хурлын төлөөлөгчийг сонгох цахим системтэй холбоотой асуудлыг хэлэлцэв.
  4. Ажлын хэсгийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журам, уг журмын хавсралтаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгчийг сонгох цахим систем ашиглах заавар болон Нийслэлээс бусад салбар зөвлөлд бүртгэлтэй өмгөөлөгчдөөс Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгчийг сонгох сонгууль зохион байгуулах зааврын төслүүдийг эцэслэн боловсруулж, Удирдах зөвлөлөөр батлуулах, Их хурал зохион байгуулах төсөвт тодотгол хийлгэж, санхүүжилтийг шийдвэрлүүлэх зөвшөөрөл авах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
  5. Ажлын хэсгийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хэрэгжилт, явцын талаар Дэд ажлын хэсгийн мэдээллийг сонсох, Их хурлын төлөөлөгч сонгох цахим сонгуулийн систем ажиллуулахтай холбоотой асуудал болон ажлын ерөнхий төлөвлөгөөнд заасан ажлын хэрэгжилт болон Их хурал зохион байгуулах үйл ажиллагааны талаар нийт өмгөөлөгчдөд мэдээлэл хүргэх асуудлыг хэлэлцэж, мэдээллийг Өмгөөлөгчдийн цахим болон пейж хуудас, өмгөөлөгчдийн нэгдсэн фейсбүүк чатаар тухай бүр хүргэж байхыг Ерөнхийлөгч Б.Оюу-Эрдэнэ, Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга Т.Ихтамир нарт үүрэг болгов.
  6. Ажлын хэсгийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгчийг сонгох ажиллагаа явуулах хугацаа, цагийг хэлэлцэж шийдвэрлэв.

 

МОНГОЛЫН ӨМГӨӨЛӨГЧДИЙН ХОЛБООНЫ ИХ ХУРАЛ

ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Олон нийтийн сүлжээнд хуваалцах

0 Санал бичигдсэн байна